Энэ өдрийн мэнд хүргэе.
Дараагийн аялалын чиглэл Дорноговь аймгийн нутагт орших Хамрын хийд болон Дэлхийн энергийн төв цэг боллоо. Энэ удаагийн аялал маань маш шуурхай болсон бөгөөд нэг өдөр үргэлжилсэн. Өнгөрөгч баасан гариг буюу 8-р сарын 3-ны өдөр Улаанбаатар-Замын үүдын чиглэлийн галт тэргээр хөдөлсөн юм. Аялалын баг маань Limnux бүлгэмийн зарим гишүүд байсан юм. Анагаахын Баянаа, Adsolux-ийн Нүүнээ, Мобигийн Баяраа, Төмөр замын Онон болон миний бие байсан юм. Сайн-Шанд бууж Анагаахын байранд хэсэг амраад зорьсон газарлуугаа явлаа. Сайн Шандын зүтгүүрийн депогийн орлогч дарга Гантөмөр биднийг төсөн авч аялалыг маань замчилсан юм. Гантөмөрт маш ихээр баярлаж байна.
Дэлхийн Энергийн төв. Ер нь бол маш их энергитэй газар гэдэг юм байна. Газар зүйн үүднээс нь 150 сая жилийн өмнө галт уул оргилж байсан газар гэж үздэг юм байна. Сүхбаатар аймгийн Алтан-Овоо, Дорноговь аймгийн Хамрын хийд, Өмнөговь аймгийн Дэмчигийн хийд энэ гурав нь тэр оргилж байсан галт уулын нэг судал нь юм шиг байгаан(судал гэдэг юмуу сайн мэдэхгүй юм). Шашины үүднээс бол анх Говийн ноён хутагт Данзанравжаа бясалгал хийхэд тохиромжтой газар гэж энд хамрын хийдийг байгуулсан юм шиг байна.
Бясалгал хийдэг 108 агуй байдаг байсан гэнэ. Лам нар тэдгээр агуйд орж бясалгал хийдэг байсан бөгөөд өдөрт нэг тагш хоол идээд, хоолныхоо дараа модон тагшаа хаданд нэг удаа үрдэг байсан гэнэ. Ингээд модон тагш үрэгдэж дуустал суугаад гарч ирж чадвал жинхэнэ хувилгаан болдог гэнэ. Чадаагүй нэгнийг нь наанаас агуйн амыг таглаад тэнд нь үлдээдэг байсан гэж. Хүнд даваа байсан юм байна.
Энергийн төвийн ойр орчимын уул толгод нь газрын гүний хөдөлгөөн түлхэлтээс үүссэн юм гэж тайлбарлаж байхыг нь сонслоо. Өөрч юнаасч үүсэх билээдээ.
Энергийн төвийг тойруулан Суварга босгосон байх бөгөөд хашаа дотор орон нар зөв тойрдог юм байна. Эхлээд нүгэлтэй хүн нүгэлээ бичиж шатааваас ариусдаг булан байна. Бидний дотороос хамгийн арилашгүй нүгэлтэй хүнээр Онон тодорсон юм. Ононгийн нүгэлээ бичсэн цаас шатаж өгөхгүй их удсан л даа. Хамгийн их нүгэлтэй хүнээр Нүүнээ анд тодорсон бөгөөд түүнд нүгэлээ бичихэд бүтэн дэвтэрийн нүүр цаас хүрэхгүй байна лээ шүү (хэхэ).
Дараа хашааны хойд хэсэгт байрлах овоон дээр гарч Үлэмжийн чанар гэдэг сайхан дууг бөөнөөрөө дуулдаг юм байна.
Үлэмжийн чанараар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг ээ хө
...
гээд л дуусандаа.
Дуулж дуусаад овоонд өргөл өргөсөнөөр ерөнхийдөө зан үйлийн ажил дуусаж байгаа юм шиг байгаан. Энэ хэсэгт хүмүүс хөл нүцгэн явж, газар хэвтэж өөрийгөө цэнэглэдэг юм байна. Асар том баттерей цэнэглэгч л юм шиг харагдаж байна лээ.
Цэнэг нь дуусаад унтарчихсан гар утас асдаг гэж байна лээ шүү(ХЭХЭ). Энергийн төв дээр хүний хөл тасардаггүй юм байна. Хүмүүс ихээр ирж үздэг газар болсон байна.
Бид тэнд Дөлөө андын гэр бүлийхэнтэй таарсан нь үүний нэг жишээ юм.
Өнгөрөгч онд шамбалын орны нээлтэнд 100000 хүн цугларсан гэнэ шүү.
Ноён хутагтын Япон шавь бясалгалын агуйн ойролцоо Сакура гэдэг мод тарьсан юм байна. Хавар эдгээр сакура нь бас цэцэглэдэг гэнэ. Бид Япон явалгүй Монголдоо сакура цэцэглэхийг үзэж болох юм байна.
Мөн тэр япон нөхөр Ноён хутагтаар нууц таринын эрдэм заалгасаныхаа хариуд самуурайгын сэлэмээ бэлэглэсэн нь Сайн Шанд хотын музейд хадгалагдаж байгаа юм байна. Сэлэм эргүүлэхдээ гарамгай нөхөр байсан уу эсвэл чадахгүй болохоороо бэлэг болгоод өгчихсөн юм болуу(ХэХэ).
Иймэрхүү байдалтай энергийн төвийг үзээд хамрын хийдрүү хөдөлсөн юм.
Хамрын хийд гэж хоёр дунд зэргийн сүм байна. Дотор нь байгаа бурхад нь их чухал бурхад байдаг юм байна. Мянган мэсийн бурхан гэж байдаг гэнэ. Үүнд сүсэглэн мөргөвөл мэсний аюулд өртөдөггүй юм гэнэ. Хамрын хийдээр орж мөргөл үйлдсний дараа бид энергий төв, хамрын хийд хоёрын голд орших Үлэг гүрвэлийн чулуужсан ясыг олж үзсэн юм. Нийлээд хайсны эцэст арай гэж олж үзлээ. Их урт амьтан байсан бололтой. Сүүлнээс хүзүү хүртлэх яс, Дунд чөмөг, сарвууны яс нь газар дээр байрлалтай байсаныг хархад төр амьтан хажуулдаал унасан юм шиг байгаан.
Үлэг гүрвэлийн ясан үзсэний дараа Хар уулын зүг хөдлөсөн юм. Ерөнхийдөө зүг чигийг бол нараар баримжуулах боловч бүрэн сайн ойлгохгүй байсан тул эдгээр очсон газрууд нь хаана хаана байсаныг бичилгүй орхилоо.
Хар ууланд хүслээ цаасан дээр бичиж шатаадаг юм гэнэ. Усын уувал, ёсын дагдаг зарчимаар бүгд хүслээ бичиж шатаав. Хар уулын орой дээрээс орчиныг хархад үнэхээр сайхан юм. Нүд алдам тал гайхамшигтай юм аа. Байгал дэлхийн гоёмсог тогтоц юм байна.
Ингээд л нэгэнт орой болсон галт тэргэндээ амжиж суухын тулд аймгийн төвийн зүг яаравчилан хөдөлсөн юм. Шамбалын орноор аяласан нэг өдрийн аялал ч гэсэн их юм үзэж дуулсан сайхан аялал боллоо. Хамт явсан бүх нөхдүүддээ баярлалаа.
Сайн үйлс болгон дэлгэрэх болтугай.
Subscribe to:
Post Comments (Atom)
7 comments:
та хэд минь үнэхээр сайхан явжээ. хамт явдаг байж гэж харамсах юм. бидэндээ бас эр хүчнээсээ хуваалцаарай даа. Дараагийн аялалын цэг юу вэ?
Их сайхан бичсэн байна. Шамбалын орон л бол шамбалын орон л байдаг юм байна шүү
Maagaa chamaig daa. Daraa yah ve ...
Bid nar ch saihan yavaad irsen shuu. Hamt yavsan zaluustaa ajliin undur amjilt husie !
Багш ч зунжингаа л зугаалчих юм байна дөө :). Угийн энерги ихтэй хүмүүс одоо ч бүр баллах юм байна даа. Би ганц энергийн төв Дэмчигийн хийдэд байдаг гэж ойлгоод байсан 3 энерги ихтэй газар байдын байнашд. Өөр өөр төрлийн хүсэлт гуйлтыг хүсдийн шиг байна. Би буруу газарт нь оччихжээ балайн.
wow ynexeer saixan ayalsan bna
очихсон гэж бодоод амжихгүй хүрээд ирсэн. их харамссан. харин бичлэгийг чинь уншаад очсон шиг боллоо. баярлалаа хө.
Post a Comment