Friday, August 03, 2007

Хөвсгөл Нуур

Өмнө хэлсэнээрээ зуны аялалынхаа тухай үргэлжлүүлэн бичиж байна.
7-р сарын эхний өдөрүүдэд хэсэг найзуудын хамтаар Хөвсгөл далайгаар аялаад ирсэн юм. Хөвсгөл далай орчим нь Монголын маань Швецарь гэж нэрлэгдсэн нь үнэхээр худал үг биш юм шиг санагдсан шүү. Гэхдээ би Швецарь ямарыг мэдэхгүй тул Хөвсгөл шиг байдаг байх гэж төсөөлж байлаа. (хэхэ)














Аялалын багийнхан. Залуусаа Сайхан аяласан шүү.
Улаанбаатараас 7-н сарын 4-ны оглоо 1 цагын хөдөлсөн бөгөөд Дашинчилэн хүртэл засмал замаар яваад Архангай аймгийн Өлзийт, Хайрхан сумуудаар дайран Хөвсгөл аймгийн нутагт орсон юм. Хөвсгөл аймгийн Рашаант сумаар дайран гарч Сэлэнгэ мөрний Бирваазаар гол гарч тэндээ хоноглоод цааш давхиж Мөрөн хотод хүрсэн юм.


















Аялалын зураг. Их бүдэг харагдаж байх шиг байна. Уул нь том зураг л даа.

Бидний аялалын төлөвлөгөө Шууд Хөвсгөл далай орж тэндээ хэд хоног амрах байсан юм.














Иймээс замдаа Цогт хун тайжын Хар балгасаар орсоноос өөр зогсолт хийлгүй Мөрөн хотод очсон юм. Гэхдээ шуурхай ч гэсэн байгалийн сайханыг мэдэрч явлаа.















Аан тийм Орхон голын хөвөөн дээр бууж усанд орсон юм байна. Даанч гүехэн усанд шумбасанаас болж духан дээрээ хайрганы соривтой болчихсон. Ус гүехэнийг мэдсээр байж шумбаад духаараа хайрга мөргөчихчсөн юм (хэхэ).














Тогоруу хөөрхөн
Тоодог муухай
Цам харай
гэдэг байхаа.
Замд хос тогоруу таарлаа. Хосоороо юм учиртай гээд зургийг нь авчихсан юм.














Мөрөн хотод Их сургуулийн ангийн нөхөд маань хүлээн авч Хөвсгөл далай хүртэл газарчилсан явдал бидний аялалд их тус хүргэсэн юм. Ангийн нөхдүүдэд гүнээ талархаж байна.














Аялалын төлөвлөгөө маань Сэлэнгэ мөрний хөвөөн дээр нэг буудлахаар тооцсон тулд Сэлэнгийн бирваазаар гарч эрэг дээр нэг хоносон юм. Хун гэдэг шувуу чинь хосоороо байдаг гэсэн чинь энд нэг хун байдаг байна ш дээ.














Нуурын эрэг дээр өглөө нар мандахад ийм харагдаж байна. Манан буучихсан усны зах нь харагдахгүй үнэн сүрлэг байна луу шүү.














Хатгал сумын ойролцоо 2 хоноод цааш явж Жанхайн даваагаар даваж нуурын үндсэн том хэсгийг үзсэн юм.














Хатгалын хажууханд 2 хонохдоо Нууран дээгүүр завиар явж үзлээ. Эхлээд нуурын ус үнэхээр их агуу харагдаж байсан боловч газрын зураг дээрээс харахад тэр хэсэг нь нуурын өчүүхэн хэсэг байдаг байгаа. Иймд бид бүр өргөн их усыг үзэхээр шийдэж Жанхайн давааруу аялалаа үргэлжилүүлсэн юм. Жанхайн давааны урд хормойд нь цаатан айл цаагаа маллаж амьдардаг юм байна Урцанд амьдрах хэцүү, хүнд юм шиг байна лээ. Над шиг хотын хүүхэд бол зутрах юм шиг ээ (хэхэ).















Жанхайн даваан дээр хоёр хоносон бөгөөд далайгаас загас барих гэж оролдож үзэв. Загас барихыг шахсан даа. Далай ус үнэхээр цэвэр тунгалаг сайхан юм. дотор нь байгаа загаснууд хүртэл шууд харагдадаг юм байна. Улаанбаатарт зарж байгаа цэвэр уснаас дутах юмгүй цэвэр тунгалаг юм байна. Шууд л уучихаж болдог юм байна.

















Монголын бахархал болсон Сүхбаатар онгоц дээр гарч үзлээ. Ханх хүртэл 100 гаран км гэнэ. 7 цаг хөвөж очидог юм байна. Даанч 3 тонн түлш хэрэглэнэ гэнэ (хэхэ). Тэгээд Сүхбаатар онгоцоор Ханх орж үзэх мөрөөдөл маань замхарлаа. Гэхдээ яахав амьд явхад алтан аяганаас ус ууна гэгчээр нэг л өдөр явах л байх даа. Хөвсгөл далайн хөвөөн дээр сайхан амарч авлаа, бас улсын баяр болох гээд хотруу буцах болчихож. Ямар хурдан юм вэ? Эргэж заавал ирнэ гэсэн бодолтойгоор хүлгийн жолоог гэрийн зүг заллаа.















Буцахдаа бид Хөвсгөл аймгийн Рашаантаас Булган аймгаар дайран Эрдэнэт хотод засмал замтайгаа нийлсэнээр хотод ирсэн юм. Булган аймаг зуншлага сайтай байна лээ шүү.

Энэ удаагийн аялал нэг иймэрхүү.
Эх ороноороо бахархаад бахархаад ханахгүй юмаа.

Хөвсгөл далайнхаа усыг цэвэр тунгалагаар нь хадгалцгаая.

4 comments:

Номио said...

he he Хөвсгөл далай орчимийн байгалийн тогтоц нь гайхамшигтай үзэсгэлэнтэй учираас Монголын Швейцарь гэж нэрлэсэн байх. Түүнээс ижил төрлийн тогтоцтой гэдгээсээ биш байхаа. Тэхдээ л Швейцарь тунгалаг устай маш олон нууртай, бас л гайхалтай газар шүү.


Гэснээс ийм гоё аялалаар явсанд чинь аймаар атаархжийнаа хэ хэ

Unknown said...

Нээрээ, намхан ус гэж бас байнаа? Хэхэ. Гүехэн гэдэг биш билүү. Энэ орчин үеийн залуус уу ...

Unknown said...

сайхан аялжээ. Хамрын хийд явсан аялалаасаа бичихгүй юм уу? Их ч харж байна даа.

ntsetsbold said...

хөвсгөл нуурыг үнэхээр гоё гээд л байдаг юм. нэг очиж үзмээр л санагддаг.

сайхан аялжээ.