Thursday, September 10, 2009

60-70-80 аад оны хүүхдүүдэд зориулав

Сайн байна уу?
Энэбичлэг их таалагдсан тул энд оруулчихлаа.
эх үүсвэр нь http://ulaanbaatar-equinox.blogspot.com/2009/09/60-70-80.html юм шүү.
Миний хүүхэд нас 80-аад оны сүүл 90 оны эхэн үе байлаа. энэ дурсамжуудыг мэдэх юм байна.


60-70-80 аад оны хүүхдүүдэд зориулав.
Би өөрөө 80 аад онд хүүхэд насаа өнгрүүлсэн ч гэсэн миний доор бичих зүйлс их дотно танил санагдаж үлдсэн билээ.

Та 60, 70, 80 аад онуудын хүүхэд байсан бол та өдийг хүртэл амидраад ирсэн гэдэгт итгэхэд хэцүү л байх болов уу. Бид хүүхэд байх үед машинаар суудлын бүс аюулгүйн дэргүй л явдаг байлаа. Морин тэргэн дээр суугаад нартай өдөр явах бол хязгааргүй их жаргал байсан бөгөөд бидний унтдаг ор маань тугалагны агууламж ихтэй хурц өнгийн будгаар будагдсан байдаг байсан. Эмний саванд хүүхэдээс хамгааласан ямар нэгэн нууц таглаа гэгч байхгуй байлаа зарим үед гэрийнхаа хаалгийг ч түгжэдгүй байлаа. Бид усыг савалгаатай хуванцар савнаас биш хаанаас ч хамаагүй /крант, фонтан, цистерн машины шланг гэх мэтээс уучдаг байлаа, дугуй унахахад хэний ч толгойнд дугуйг хамгаалалтын малгайтай унана гэж ороогүй. Гайхамшигтай.

Хаанаас ч хамаагүй олсон банз фанераар бид хэдэн цагийн турш самокат /самкат/ хийчээд уруу гулгах үедээ тормоз хийхээ мартаснаа ойлгож байсан билээ. Үүний улмаас хэд хэдэн удаа халгай руу орсноос хойш энэ тормозны асуудлыг шийдэж байлаа.

Бид өглөө нар мандахад гэрээсээ гараад шөнийн гэрэлтүүлэг асах хүртэл гадаа тоглодог байлаа. Хэн ч биднийг хаана байгааг мэдэдгүй байлаа.
Итгэхэд хэцүү ч гэсэн тэр үед ГАР УТАС байгаагүй ........ Бид гар хөлөө зүсэж, шалбалж, шүд ясаа хугалж байсан ч хэнч хэн хэнийгаа шүүхэд өгдөггүй байсан. Янз бүрийн л юм болж байлаа үүнд зөвхөн бид өөрсдөө л буруутай байсан. Санаж байгаа биздээ? Бид цусаа гартлаа зодолдож, хөх няц болсон я түүнийгээ тоохгуй гүйж явдаг байлаа.

Бид торт, мөхөөлдөс идэж ундаа уусанч хэн ч эдгээрээс болж таргалаагүй яагаад гэвэл гэвэл бид өдөржингөө галзуу юм шиг гүйлдэж тоглодог байлаа. Нэг шилнээс хэд хэдэн хүн ундаа уучдаг байлаа үүнээс болж хэн ч нас бараагүй. Тэр үед бид нарт Sony PlayStation, Компьютер, 50 сувагтай кабелийн телевиз, диск тоглуулагч, интернет, гар утас зэрэг байдаггүй бид хамгийн ойрхон гэртээ нэгнийхрүү бүгд очин хүүхэлдэйн кино үзхээр явдаг байлаа тэр үед видео ч байхгуй байлаа.

Гэвч бидэнд найз нөхдүүд байсан. Бид гэрээсээ гараад хайгаад олдог байлаа. Хэн нэгэнтэй уулзах шаардлагтай бол бид хаалгыг нь тогшоод ч юм уу шууд ороод л уулзачдаг байлаа. Санаж байна уу? Хэнээс ч асуулгүй...

Лааз, мод зэргэхнээр бид тоглоом зохиодог байла, хажуугийн цэцрлэгийн түдноос арнитк хулгайлаад иддэг байлаа.

Хэн ч байсан нэг удаа ч гэсэн хөл бөмбөг, хоккей, волейболын дугуйланд бүртгүүлж байсан байхаа, гэсэн ч бүгд багт багтадгүй байлаа, гэвч ихэнх нь тамирчин
Шалгалт шүүлэг 10 вариант болж хуваагдахгуй, дүн нь ч гэсэн 5 оноогоор дүгнэдэш байлаашдээ. Завсарлагааны үед бүгд бие биенийгээ эинэдгийн шприцээр усаар байлдаж тоглодог байлаа.

Хэрвээ та энэ үеүүдэд багтдаг бол танд баяр хүргэе. Өнөө үеийн хүүхэд залуусын эрх чөлөөг Риалити шов, Ролик, Гар утас, Архи аар худалдаж авхаас өмнө бидний хүүхэд нас дууссан нь бидний аз юм.

Ээж нарын мань бидэнд юм авч өгөхийн өмнө хэлдэг нэгэн үг бол ......Энэ чиний төрсөн өдрийн бэлэг шүү.........
Эмээ нарын мань хэлдэг үг бол шилийг нь буцааж авчраарай..........

Оросын ЗИЛ гэдэг нэг гартай хөргөгчийг санаж байгаа байлгүйдээ, онгойлгохоор дотроос нь ихэнх юм нь унадаг.

Морины толгойтой гутлын өмсгүүр хэл...

00-ийн өрөөний хаалган дээр шээж байгаа таргандуу хүүхдийн зураг...
Дэгээний зурагтай усны плавк?!
Гурвалжин савтай сүү!

Гудамжинд зогсож байсан хийжүүлсэн ундааны машин, хүн болгон доллон булантай нэг шилэн стаканаас ууна одоо бол хэн ч тэгэхгүй. (Одоо үед бол стаканыг нь таван секундын дотор хулгайлчина, автомат машиныг нь 32 секундны дотор хулгайлчина...) Урд нь бол бүгд нэг л стаканаас уугаад өвчин авхаас айхгуйгээр уудаг байлаа...

Урд нь бол ванны өрөөндөө улаан гэрэл асаагаад пленк угаадаг байсан бол харин одоо дижитал. Бидний ихэнх зургууд хар цагаан өнгөтэй.

Бас гудамжинд квас шиг амттай квас зардаг байлаа.
Молоко-ны лаазаар, модоор машин хийж тоглодог байлаа.Үйлдвэрийн машины ховор байж дээ. Гараар юм хийх чадвартай болдог байсан байх гэж боддог юм.
Дугуй унахын тул сэлбэг цуглуулж босгодог байлаа. Шинэ дугуй үнэтэй байсан юм. Ингэсэний хүчинд дугуйгаа эвдэрсэн газар нь засчих чадвартай болдог байж.

Хаанаас ч, юу ч авч идсэн асуудалгүй байсан нь сайхан санагдаж байна шүү. Хүнсний аюулгүй байдал.

Friday, July 03, 2009

Спортын ертөнцийн үзэсгэлэнт охид

Milene Domingues
Хөлбөмбөг
Бразил




Miwa Asao
Элсний воллейбол
Япон улс




Maria Kirilenko
Теннис, ОХУ




Bia And Branca Feres
Усанд сэлэлт, Бразил




Anna Semenovich
Уран гулгалт, ОХУ


Tuesday, June 02, 2009

ОЛЗ

dok134.blogspot.com блог дээрээс энэ бичлэгийг олж уншлаа. Хүн бүхэн унших хэрэгтэй л бичлэг санагдлаа. Ээжийгжээ хайрладаг хүн бүхэнд таалагдана гэж бодож байна. Надад таалагдсан шүү.

О.Дашбалбар

Ээж минь маш хөнгөн гавшгай хүн байлаа. Аргал түүх, үнээ малаа саах, тогоо нэрэх, цай чанах, гэр орноо цэвэрлэх боов боорцог хийх, хувцас оёх, дүү бидний уранхай цоорхойг нөхөх, маань мэгзэм унших, мөргөл хийх, зочдод үйлчлэх бүхий л цаг завыг гаргаж чадах хийгээд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл амсхийлгүй хөдөлж, аавд минь тус дэм болж, арван хүүхдээ өсгөсөн юм. Ээжийнхээ худал хэлэхийг би үзээгүй. Тэр туйлын шударга хүн байв. Аав, ээж хоёр маань хэн нэгэнтэй эв эвдэрч хэрэлдэх, хүнд муу санахыг ихэд цээрлэнэ. Айл хотынхонтой эвтэй найртай амьдарч, зовлон жаргалыг нь хуваалцана.
Харин бидэнд бол гар чанга байсан юм. “Бид ямар мөнхийн хүн биш. Хэзээ нэгэн цагт өнхрөөд өгнө. Одооноос юухан ч гэсэн хийж сур!…” гэж аав хэлнэ. Ээж, хар үүрээр бидний хучлагыг хуулж “бос…” гэх бөгөөд дүү бид ч уралдан босч ээжийн хэлсэн, заасан бүхнийг ёсоор гүйцэтгэнэ. Үнээ тугал нийлүүлэх гэр орон цэвэр бус байх, аяга таваг хиртэй, эсхүл айлын хүүхэдтэй муудсан тохиолдолд “хашрааж” өгнө. Гэхдээ хэзээ ч бидний толгой руу тоншиж байсангүй.
Мод шийдмээр цохиж байсангүй. Нарийхан сураар ороолгох буюу хөл гарыг хэд сайн чимхэнэ. Ийнхүү сургамж авсны дараа хөл хөнгөрч, чихний бөглөө арилж, хэд хоног хөнгөн шингэн дэгдэнэ. Удалгүй сар орчим болоод мартаж эхэлнэ. Тэр үеэс “та хэдийн зовлого нь загатнаад байна даа…” гэсэн сануулга ирнэ. Иймэрхүү сануулга зүгээр үг биш бөгөөд эл явдал хэд давтагдсаны дараа сураар ороолгуулах чимхүүлэх цаг ирнэ.
Ингэсний хүчээр л бид ахас ихсийг хүндэлж, ажил хөдөлмөрт хойш сууддаггүй болсон юм. Ээж минь жар хүртлээ ер амсхийлгүй хөдөлмөрлөсөн бөгөөд биднийг өсгөөд бас үр хүүхдийг маань, өөрөөр хэлбэл ач, зээ нараа өсгөж хүмүүжүүлж өгсөн. Ээж маань хүнийг бүү хэл, амьтныг хайрлахад биднийг сургасан. Жилд хэд хэдэн удаа маш их махтай, шар будаа чанаж хавийн нохой хооллодог сон. Мөн хүүхэд их баярлуулдаг сан.
Том ширмэн тогоо дүүрэн үзэмтэй, шар тостой цагаан будаа чанаж, ойр хавийнхаа хүүхдийг хооллон, атга дүүрэн чихэр боов өгч, бидэнд ч гэсэн хүүхэд, нохой баярлуулж бай гэдэг сэн. Насан туршдаа л хүүхэд, нохой хооллож явсан даа. Амьдралынхаа сүүлчийн долоон жил буюу ааваас хойш харин гэр орны ажлаа орхиж “Ээж нь үхэхээсээ өмнө хэдэн жил буян үйлдье” гэж билээ.
Чингээд намар болохоор л манайд ирж хар үүрээр босч мөргөл үйлдэж (1-2 цаг мөргөнө), ажилтай хүн шиг бидэнтэй цуг гарч, Гандан, Зүүнхүрээ зэрэг хурал номын газраар явж, өдөр ирж цайгаа уугаад маань мэгзэмээ тасралтгүй, уншиж, үдэш орой зул хүжээ бариад мөргөлөө эхэлнэ. Үүнийгээ хамаг амьтны тусын тулд залбирч буй юм гэдэг сэн. Дүү бидний өгсөн хэдэг төгрөгийг хадгалж “Ээж нь хүүхдүүддээ тийм ном уншууллаа, ийм хурал хурууллаа” гэсээр л орж ирнэ. Үргэлж инээж явдаг сан. Ээж минь сайхан дээл хувцас оёно. Залуудаа их сайхан дуулдаг. Хааяа “Жаахан шарга”-ыг дуулахад нь гангар шаазан жингэнэж байх шиг санагддагсан…
“Та нар өөрсдийн муугаас үхвэл, би харамсахгүй шүү. Миний нэг өндөг хагарлаа л гэж бодно. Харин амьтны үр хүүхдэд л битгий гай болоорой” гэж хатуухан захина. “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ… амьтанд тус бол!…” гэж байнга хэлнэ. Ээж минь ийм л хүн байлаа. Эмэгтэй хүн гэхэд зориг чанга, хэр баргийн юманд гуниж гутрахгүй, уур нь хүрвэл таг дуугүй болчихно.
Маш их сүсэгтэй, Зул хүж барих, маань мэгзэм унших, мөргөл хийх, настай хүмүүс, лам нарт хоол цай барих л ээжийн минь дуртай ажил байсан. Хоёрдугаар ангид байхдаа бичсэн анхны гэнэн шүлгүүдээ ээждээ л уншиж өгч билээ. “Ээж нь яаж мэдэхэв дээ. Сайхан л болж…” гээд үнссэн. Ийнхүү яруу найрагч болох анхны урам хайрласан юм. Хэрвээ надад жаахан авьяас буй аваас тэр нь ээжээс минь улбаатай гэдгийг л би зөвшөөрөх байна.
Хэдэн чихэр өгсөн ч, сайхан үг хэлсэн ч дүү нартай утсаар ярьсан ч баярлана. Үнэн сэтгэлээсээ баярлаж чаддаг тийм хүнийг би амьдралдаа мөн ч цөөхөн үзсэн дээ.
Ээж минь 66 жил амьдрахдаа үргэлж үүр цүүрээр босч, 66 жил нар мандахыг харсан юм. Үргэлж бусдын зовлонг хуваалцаж, тэр гуайн хүүхэд өвдөж, энэ гуайн бие муудаж гээд гүйж явдаг сан.
Ээж минь дүү бидний хэнийг нь ч эрхлүүлээгүй, бөгөөд хааяа унтсан хойно духан дээр минь үнэрлэж, толгой илбэн байдаг сан. Ээж минь хөдөөний мянга мянган эхчүүдийн адил өвөл цас мөс үүрч, хайлж, зун, намар аргал түүж, үнээ тугалтай ноцолдож, цагаан идээ хийж, гэр орон, үр хүүхэд гэж явсаар л насыг элээсэн. Харин сүүлийн хэдэн жилд ач нараараа ном, сонин, үлгэр домог, ялангуяа бурхны шашны холбогдолтой юм уншуулах дуртай болж, толгойгоо үл мэдэг гилжийлгэж, нүдээ анийлган сонсож суухдаа эрихээ эргүүлдэг сэн. Хүний амьдарч чадсан эсэхийг яаж үхсэнээр нь тогтоож болно гэж дорнын мэргэн үг байдаг.
Ээж минь амьдарч чадсан шигээ үхэж бас чадсан юм. Маш их зөн билигтэй хүн байж билээ. Дарьгангаас Баруун-Урт руу явж байх замдаа гурван дүүтэй минь хамт машины осолд орж азгүй явдал үүдсэн 1994 оны тавдугаар сарын 21-ний гунигт тэр үдэш гэнэт “Өмнөө яваа автобусыг гүйцэж, урд нь гарч яв!…” гэж хэлсэн гэдэг. Чингээд хэлснээр нь явсаар байтал аймгаас 60-аад км зайтай газар машин осолд орсон бөгөөд 30 минутын дараа арынх нь автобус гүйцэн ирж, тэднийг эмнэлэгт хүргэж өгсөн. Хэрвээ автобусны ард явсан бол тэр шөнөдөө хээр хонож (шөнө өөр машин яваагүй гэдэг) маргааш нь үд хүрэхэд бэртэж гэмтсэн дүү нар маань цус алдаж, бүгд аюулд орох байсан юм. Иймд ээж минь өөрийн зөн билгээр гурван үрээ аварсан билээ.
Яг ойчихоосоо хоёр хоногийн өмнө машинд сууж чадахгүй тул дүү биднээр тэврүүлэн гурван дугуйтад сууж, аймгийнхаа хийдэд очсон бөгөөд тэнд хүнээр тэврүүлэн сууж сахиусаа тахиулаад бүх бурхан тахилд мөргөж, бас арай ядан хөдөлж буй хэрнээ бүх бүх ламаас нь хоёр хүнээср сугадуулан явж адис аваад гарсан. Гэртээ ирээд авдрын өмнө сууж байхдаа “Ээж нь хэдэн хүүхдэдээ нэмэр болохгүй ч гэсэн харагдаж байвал хэрэгтэй л юм даа.
Ээжтэй хүний сэтгэл өег байдаг юм” гэж билээ. Хатуу чанга зоригтой хүн тул, зуны бүгчим халуун, өвдөхийн бэрх хоёрыг давж ер “ёо” хэлээгүй бөгөөд харин ч бидэнд “Миний хүүхдүүд уйлж л болохгүй шүү. Усан бороогоор нүдэх шиг хэцүү байдаг юм гэнэ лээ. Маань мэгзэм л сайн уншицгаа. Яг үхэх үед бурхныг минь л сануулаад байгаарай…” гэж билээ.
Ээжийн минь бие алгуур хөрсөөр л…Би бүх бурхныг нь авчирч толгой дээр нь адис тавив.
“Ээжээ, энэ бурхан багш байна. Одоо Очирваань бурхнаар адис тавилаа. Одоо дарь эхээр…” гэх мэтээр би шүтдэг бурхнуудыг нь нэрлэж нэг бүрчлэн адис тавив. Үг дуугүй толгой дохино. Хоёр гараа цээжиндээ авчирч арай ядан залбирч буйг нь харахдаа сэтгэлийн тэр их хүч хаанаас нь гарч буйг гайхсан юм.
Сүхбаатар эмчтэй би тав гурван үг шивэгнэж зогстол эгч намайг дуудаж, “Амьсгаа хураах гэж байх шиг байна” гэв. Би ээжийн ор руу дөхвөл амьсгаа нь давхцаж ам нь өмөлзөж байлаа. Би яаран өвөг дээдсийн шүтээн Ногоон – дарь эхийг гартаа барьж “Ээжээ, бурхнаа хараарай. Бурхан чинь таныг харж байна. Бурхнаа л хараарай” гэв. Ээж нүдээ нээлээ. Бурхнаа харав. Ногоон-дарь эх чинь … гэж би дахин хэлэв. Хоолой зангирч, нулимс бүрхэж ирэв. Би үг хэлэх гээд чадахгүй, уйлчих гээд бөөн юм хоолойд тээглэв. Магсаржав ламыг би хонхоо цохь, номоо эхэл гэв. Тэрбээр хоолой нь чичрэн ерөөлийн хаан уншиж, хонхоо цохиж эхлэв. Би, дүү нартаа маань мэгзэм уншицгаа, бүү уйл, ээж чинь ингэж захисан гэв.
Ээж минь бурхнаа харсаар л байлаа. Эцсээ хүртэл ухаан саруул байв. Бурхнаа харсаар байгаад нүднийх нь галыг дотроос нь ямар нэг юм хураагаад авчих шиг… бүүдийсээр… Гэвч энэ эцсийн харцанд Ногоон-дарь эх бурхан шингэж, ээж минь сүүлчийн удаа Ногоон-дарь эх бурхнаа ширтсээр амьсгал хураав.
“Амьсгал хураачихлаа, гэхдээ зүрх нь одоохоноо цохилж байна” гэж Сүхбаатар эмч хэллээ. Удалгүй зүрх нь зогсов. Хорвоо дуусчээ. Ээж минь таалал болов. Энэ насны нь зовлон дуусав. Зул сүүмэлзэнэ. Магсаржав лам толгой дээр нь хонх цохиж, ерөөл уншсаар… Батхүрэл дүү минь ээжийнхээ хөлд өвдөг сөгдөн чимээгүй уйлав. Би, түүний толгойг илж, бүү уйл, маань мэгзэм уншицгаа!… гэв. Тэр уйлахаа больж дүү нар маань уйлахаа хүчээр барьж, эрихээ чимээгүй эргүүлж, маань мэгзэм уншиж эхлэв. Би тэднийг уруу татахгүйн тулд нулимс унагахгүй, шүд зуун тэслээ. Ээж минь ийн одсон юм. Үүнээс хойш бид ээжгүй болсон.
Чи ямар ч сайхан юм үзсэн, түүнийгээ ярихад чинь үнэн сэтгэлээсээ баярлан хүлээж авдаг хүн тэр хоёроос өөр хэн буй? Чи яаж ч баярлалаа гэсэн тэр баярыг хоёр хөгшнөөс чинь өөр дүүрэн хуваалцах хэн буй бол? Чиний зовлонг ч чиний эдэлж буйн дайтай мэдэрч адилхан зовох нь хэн бол? Араас чинь сүү өргөөд үлддэг ээж чинь алга болохын цагт нутгаас буцахдаа чи нэгийг бодож, нөгөөг ухаарах буй заа. Ээжтэй хүн бүхэн, ээжийгээ амьд байгаад, ээжтэй байгаадаа нэг баярлагтун!
Ээжийгээ баярлуулах боломж буйдаа хоёр баярлагтун! Хэмээгээд цаглашгүй ачит ээжийнхээ дурсгалд зориулсан эл бичлэгийг өндөрлөе