Wednesday, November 08, 2006

Их Хуралдай

Өчигдөр Оллоо.мн дээрээс Бүх Ард Түмний Их Хуралдай гэж зүйл болж байгаа талаар олж мэдлээ. Талбай дээр ядарсан хэдэн хөгшчүүлийг цуглуулсан байгаа бололтой. Бас нэг хөгшины бие муудсан бичлэг байна. Хүмүүсийн амнаас цаг нь болсон байна гэсэн үг гарч байх юм. юуны цаг яагаад ирчихсэн юм болоо.
Бас засгийн газрыг солих л бололтой. Монголд ингэж олон засгийн газар солигдоод дээрдэж байгаа юм байна уу. Бид одоогийн засгийн газрыг солилоо гээд асуудалыг бүрэн шийдэж чадах уу. энэ үнэхээр сонирхолтой асуудал шүү.

Би олон хүмүүсийн амнаас "Энэ луйварчидыг бүгдийг нь баримчилж хорих хэрэгтэй" гэсэн үгийг сонсож байна. Бүр зарим бүр бүгдийг нь буудах хэрэгтэй ч гэх юм. Би бусдын адил тэдний луйвар, авилгалын мэдээг сонсож л байна. Тэднийг болих болов уу гэж найддаг, тэднийг болиулахыг улс орноо бусадын адил байхыг хүсдэг. Гэхдээ бид бас нэг юмыг мартаад байгаа юм шиг санагдах юм. Энэ луйварчин, авилгалч нар төрөлхийн луйвахчин, авилгалч биш байхаа гэж би боддог. санаа нь эд нарыг ийм байдалд оруулж байгаа нь энэ нийгэм маань юм болов уу гэж бодож байна. Энэ бол миний л болод. Энэ санаа маань энэ хүмүүсийн оронд дараагийн удаа гарч ирэх хүмүүс маань улс эх орны төлөө бие сэтгэлээ зориулан ажиллаж чадах болов уу. Магадгүй хэдэн жилийн дараа бид дахиад л авилгалын дайнд морьдох хэрэг гарах бий гэж имээх юм.

Бид энэ нийгэмийн дотоод зөрчилдөөнөөр улс орноо аварч чадахгүй байх гэж бодож байна. Үүний тулд бид нийгэмийг тайван байлгаж, ард иргэдийн дунд замбараагүй явдалыг гаргахгүй байх нь дээр юм шиг санагдах юм. Мөн өөрийн толгой дээрхи бухалыг харахгүй байж хүний толгой дээрхи өвсыг харав гэдэг билүү. Хүнийг авилгалчаар цоллохын өмнө өөрсдөө авилгал өгөхгүй байвал ямар вэ гэж бодох юм.

Би ямар нэг хүнийг өмөөрч ямар нэг хүнийг буруутгахыг хүссэнгүй. Харин бид өөрсдийн алдаа дутагдалыг түрүүлж харвал ямар вэ гэдэг утгаар үүнийг бичлээ.

Сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай.

No comments: