Monday, November 06, 2006

...бодрол...

Блог нээгээд нилээд удсан байна. Гэтэл ямар нэг юм бичсэнгүй. Блогоо нээгээд эхлэх гэхэд нэг бичиглэл маань болохгүй юм. Бусад хүмүүсийн блог нэг л өөр уншихад сайхан байх юм. :D

Өнөөдөр Дөлөөгийн блог дээрээс нэгэн Хуурын Эгшгэн дэхь Эх Орон хэмээх нэгэн блогийг олж уншилаа. та бүхэн ч гэсэн ороод уншаарай. Эх орон минь нүдэнд харагдах шиг сайхан бичлэг байна.

Өдөр болгон мэдээллийн сайтуудаас Монголын талаар бараан мэдээлэл унших юм. хааяа ч гэсэн иймэрхүү сэтгэл сэргэм зураглал байж болдоггүй юм байхдаа. Монголын сэтгүүлчид улс төрийн хэрүүлийг сайн бичсэн нь сайн сэтгүүлч болдог гэж бодсон уу эсвэл Монголд зөвхөн улс төрийн чиглэлээр сэтгүүлчид ажилдаг болчихсон уу гэж бодохоор байна гэдэгтэй маань та бүхэн санал нийлэх байхаа гэж бодож байна.

Өглөө эртлэн босож ажилаасаа хоцорчихгүй тулд цайгаа уусан болоод явна. Автобус дүүрэн хүнтэй, микро ч ялгаагүй суугаад л явна. Яг үнэндээ манай автобус, унаанууд нилээд их бухимдал төрүүлэхээр шүү. наашаа ... цаашааа ... 100 төгрөг ш дээ ... өчигдөр УИХ-н хуралдаан үзэв үү... Нөгөө Энхбаяр чинь их авилгалч гэнэ...
Нэг иймэрхүү яриа л сонсох юм. ажил дээрээ орж ирээд сонин дэлгээд хархад бас л нөгөө хөдөлгөөнийхөн, бас нөгөө талбай дээр жагсаж байна. Бас нэг хадгаламж зээлийн хоршооны хохирогчид...

Яг одоо японы зурагтаар нэвтрүүлэг үзэж сууна. энд телевизээр гарах нэвтрүүлэгийн цагийн ихэнх хэсгийг хөгжөөнт нэвтрүүлэг эзлэх юм. Өдөржингөө ажиллаж ядарсан хүн гэртээ ирээд зурагтаар гарах хөгжөөнт нэвтрүүлэг үзээд суухад сайхан амралт болохоор байдаг юм байна. Харин одоо бид Монголд гэртээ орой ирээд зурагтаа асаахад ямар юм угтаж байгааг бодохоор асаахаас дургуй хүрэх юм. Улсын Их Хурлын хуралдаан эсвэл нэг солонгосын цуврал ... нэг иймэрхүү байдал давамгайлдаг.

Монголд мэдээ гэдэг зүйлийг хүмүүст хүргэх бол маш сайн хийгдэж байгаа юм байна. Жилийн өмнө Фэнгшүй Ганбаатарын лекцэнд сууж байдах сонссон зүйл маань санаанд бууж байна. PR гэж зүйлийн талаар яриж байсан санагдаж байна. Одоо энэ Монголын маань сонин сэтгүүл, телевиз радио яг л иймэрхүү байдалтай ажиллаж байгаа юм шиг санагдах юм. Үнэхээр тэр засгийн газар ажиллаж чадахгүй байгаа юм болов уу? эсвэл ажиллаж чадахгүй байгаа юм шиг бидэнд харагдах нь хэн нэгэнд хэрэгтэй юм болов уу?

Сонин сэтгүүлүүд, мэдээллийн сайтууд энэ олон саар мэдээнүүдийг бичдэг шигээ сайн сайхан, бүтээж хийсэн мэдээг ч гэсэн ингэж түлхүү мэдээлдэг байвал сайхан юмдаа.

Үүнийг уншигч та энэ олон учир нь олдохгүй олон өгүүлбэрийн цуглуулага учир утгагүй юм гэж бодож магадгүй. Энэ бол яг энэ блогийг бичиж байх үед миний толойд байгаа түмэн бодролын нэг хэсэг нь байлаа.

Блог нээсэнээс хойш арай гэж нэг блог бичлээ. хихи. агуулаг муу, ядуу санаатай болсон мэт санагдаж байна. дараагийн удаа хурц хурц блог бичнэ гэж бодож байна. :D

No comments: