Wednesday, May 05, 2010

Зүгээр л бодол

Манайд улс төр яаж явдаг юм бол.
Хавар болоод хүмүүс тэмцэлд нилээд орж байгаад замхарчилаа. Ард түмний асуудалыг шийдэхээ л шахлаа. Юмны үнэ тэнгэрт хадаж байдаг. Ард түмний орлого бага байдаг.
Монгол зогсоод байна уу? уруудаад байна уу?

Нөөцийн мах худалдаанд гарлаа гэсэн яс арьс байсан байна гэж ерөнхий сайд ярьж байна. Яагаад тэр махыг авсан хүнийг эсвэл шийдвэр гаргасан хүнд нь хариуцлага тооцож болдоггүй юм бол. яагаад жил болгон нөөцийн мах ийм байсан байна гээд суух юм бол доо.

Чадваргүй засгийн газар, чадваргүй удирдагч нар Улс орныг улам бүр доройтуулах юм. Засгийн газар нь төмөр замын өргөн, нарийн байх дээр хэрэлдээд л байдаг. Зурагтаар Өргөн нь зөв, нарийн нь зөв гээд Оджаргал, Баттулга хоёрын захиалсан нэвтрүүлэг л ээлжлэх юм.
Ер нь тэнд төрөм зам нь нарийн байх бүдүүн Монголын төмөр замын хөгжил тийм их нөлөөтэй юм болов уу? тэрүүгээр нүүрснээс өөр юм тээвэрлэх цаг ирэх ч юм уу? үгүй ч юмуу?

Эндээс бол төрөм зам тавих нь ойлгомжтой л юм байна гэж ойлгогдоод байгаан. Харин нарийн бүдүүныг шийдчих чадваргүй улс бол манай Монгол болчихоод байдаг.

Монгол улс яг яаж яваад байгаан бол. Уул уурхайн улс болоод л байдаг. Монголын газар нутгийг уурхайнууд сүйтгээд дууслаа гээд л зурагтаар гараад байдаг, УИХ дээр нь уурхайнуудаас татвар авахаа яриад л байдаг, улсын төсөв нь их наядаар тоологдоод л байдаг, гэтэл ард түмэн нь амьдрах гэж мөлхөж байна. Ард түмэнд ажил, орлого хэрэгтэй байна гэж ярихаар тэтгэмж өгөөд байх юм. Гэхдээ бид нарын сонголт ийм болчихсон байгаа болохоор ялтай ч билээ.
Уул нь нийтэд нь өгөөд байгаа тэтгэмжээ болиод тэтгэмж өгөх шаардлагатай тахир дутуу, хөгжилийн бэрхшээлтэй иргэддээ өгсөн шиг өгөх хэрэгтэй юм шиг санагдах юм.

Ер нь Олиггүй улс төрчтэй улс уруудах л замтай байдаг юм байна гэж ойлгоод байгаа.

2 comments:

Light said...

6 кг угаалгын нунтаг хорин мянга гэнэ үү. арай дэндүү. эдийн засаг мөнгөний бодлого юу ч байхгүй.

Gamer Amka said...

bagsh blogtoo buur salhi oruulahaa bjee...