Saturday, December 22, 2007

Үүрд хамт байгаа ч ээжээ

Ээжийн тухай сайхан дуу шүү. Энэ дууны дуучин, аяыг зохиогч, шүлгийг бичсэн 3 хүн Сүхбаатар аймагт яваж байгаад зохионсон гэдэг. Иймд энэ дууг Сүхбаатар аймагаас төрсөн дуу гэдэг юм билээ. Даан ч дуучин, зохиогч, шүлэг ч нь хэн байсаныг мэдсэнгүй. Ямарчил гэсэн Номин талстынхан гоё дуулсан байна.

Хэрвээ хүмүүс цэцэгхэн гэвэл

Хээр талын цэцэгхэн сарнай гэе

Арвин дэлхий шиг ачлалт ээж таныхаа

Алганы толион дээр ургасан байж таарна

Өнгийн цэцгийг тансагхан гэвэл

Өргөн дэлхийг мартахын аргагүй

Өөрийн минь дүрийг нар шиг гэвэл ээжээ

Үлэмжийн гэрэл таныг байж таарна

Дээдийн жаргалыг таньдаа амлаагүй ч

Дэлгэр зун шиг насаараа ивээе ээ

Тэнгэр шиг ачлал таных шүү ээжээ

Дэлхий шиг хүндлэл минийх шүү ээжээ

Учрах зүүднээ сайхан дагина

Үзэх нүднээ өдрийн солонго

Үр чинь таныгаа хайрлая аа ээжээ

Үндэс мөчир шиг үүрд хамт байгаа ч ээжээ

www.gogo.mn дээрээс номин талстын дуулсанаар нь сонсоорой.

3 comments:

Төрөө said...

Үнэхээр гоё ч дуу НоминТалст ч гоё дуулжээ. Маш их таалагдлаа.

Хөөрхөн said...

Үүрд хамт байгаа ч ээжээ дууг сонслоо.Сайхан л дуулсан байна. Анхны дуулсан дуучин нь бүр илүү тасархай дуулсан байдаг.

Чоно said...

энэ номин талст зарим үгийг нь өөрчилчихжээ. зүгээр өөрсдийнхөө сонсоноор л дуулаад байх шиг байна. http://www.mongolinternet.com/music/Uurd_hamt_baigaach_(D.Horolsuren).mp3