Tuesday, October 10, 2006

Анхны ...

Сайн байцгаана уу?

Та бүхэнд өөрийн тухай танилцуулахаас өмнө миний энэ блогт зочилсан явдалд гүнээ талархаж байна. Би урьд нь блог гэдэг зүйлийн талаар олонтоо сонсож байсан боловч блог бичих нь битгий хэл олж уншиж байсан нь ховор билээ. Энэ өдөр санаадгүй энд байгаа блогуудаар зочилж олон чадварлаг бичигч нарын блогийг уншиж үзсэн явдал маань надад таалагдсан бөгөөд бусадтай үзсэн харсан, өөрийн үзэл бодлоо хуваалцах нэг хэлбэр юм гэж ойлголоо. Иймд би бусадтай адилаар үүнийг оролдож үзэх хүсэл төрж өөрийн блогийг нээгээдэхлээ. (хэ хэ)

Энэ миний анхны оролдлого бөгөөд урьд ийм зүйл бичиж яваагүй тул үг үсгийн болон найруулагийн алдаа их гаргах байхаа гэж бодож байна. Алдаа гаргах бүрд минь туршлага муу эхлэн бичигч гэдгийг минь ойлгож алдааг минь засч дэмжиж байхыг та бүгдээс хүсэж байна. Та бүгдийн цаг заваа зориулж надад хандсан шүүмжлэл, зөвөлгөөг дуртайгаар хүлээн авч өөрийн алдааг засч сайн бичигч болохын тулд хичээх болно. Мөн бас та бүгдийн блогоор зочилж та бүгдийн туршлагаас суралцах болно.

Та бүгдийн ажил хөдөлмөр, амьдрал үргэлж дэвжин дээшлэж байхийг хүсэн ерөөе.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.